• Худалдан авах ажиллагааны шалгаруулалтыг ил тод, шударга болгоно.
  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хуваарилагдсан төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр дүнтэй ашиглаж, өрсөлдөх тэгш боломж олгох, хариуцлагатай байх нөхцөлийг хангана.
  • Тус газар нь өөрийн гүйцэтгэх ажлын тодорхой хэсгийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бодлого баримтална.
  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажиллагааг 2016 он гэхэд 100 хувь цахим хэлбэрээр явуулах бөгөөд холбогдох мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх вэб хуудас хөтлөх, түүнд урилга, бусад мэдээлэл тавих арга, хэлбэрийг цаашид боловсронгуй болгоно.
  • Газрын болон орон нутгийн нэгжийн чадавхи, техник технологи, програм хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлнэ.
  • Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгж, иргэд, хувийн хэвшлийнхнийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалтыг тогтмол зохион байгуулна.
  • Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн бодлогыг бэхжүүлнэ.