Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд Цахим худалдан авах ажиллагааны MEPS системийн тухай танилцуулах, тус системд иргэд, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, цахим гарын үсэг Хувийн нууцлалын код олгох өдөрлөгийг 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байр Е-Нээлттэй сургуулийн Е-Тестийн лаборатори (409 тоот)-д зохион байгуулна.

Оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор [email protected] мэйл хаяг руу аж ахуй нэгжийн нэр, өдөрлөгт оролцох хүний овог нэр, албан тушаал, мэйл хаяг, утасны дугаарыг илгээнэ үү!

Өдөрлөгт ирэхдээ бэлтгэх зүйлс:

Цахим худалдан авах ажиллагааны системд бүртгүүлэх хүсэлт, зөөврийн диск авч ирнэ үү!

Анхаарах зүйл :

Оролцогчдын тоо хязгаартай тул та яаралтай бүртгүүлнэ үү!