Худалдан авах ажиллагааны газар нь 2015 онд Төсвийн урсгал зардлаар санхүүждэг бараа бүтээгдэхүүнийг ерөнхий гэрээ байгуулж, цахим дэлгүүрээр дамжуулан худалдан авах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд түгээмэл хэрэглэгддэг эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг ерөнхий гэрээ байгуулах замаар гүйцэтгэх боломжийн талаар Эрүүл мэнд, спортын яам болон Худалдан авах ажилагааны газар уулзалт ярилцлага зохион байгууллаа. 

            Уг уулзалтанд Эрүүл мэнд, спортын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, тус газрын мэргэжилтэн П.Цэцэгээ, Эмийн хэлтсийн дарга М.Уранчимэг, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх н.Алтантуяа, Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх болон холбогдох хэлтсийн дарга нар оролцов.

            Уулүалтаас цаашид түгээмэл хэрэглэгддэг эм, эмнэлгийн хэрэгслийн эрэлт, нийлүүлэлтийн нарийвчилсан судалгаа, тендерийн жишиг баримт бичиг боловсруулахад хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцсон. 

Төлөвлөлт, судалгааны хэлтэс