Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулан ажиллаж байна.

Худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжид шуурхай хүргэх, сургалт, сурталчилгааны ажлыг орон даяар зохион байгуулах, үнэлгээний хороонд иргэн, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулах замаар хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Худалдан авах ажиллагааны салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол орны өнцөг булан бүрт худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа төрийн албан хаагчид Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Ц.НЯМ-ОСОР