cover

Тендерийн урилга

Огноо: 2015-03-13
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-04-13
Тендер шалгаруулалтын нэр: Сургуулийн дотуур байрын барилга, 100 ор /Баян-Өлгий, Сагсай сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/IX.1.1.156

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сургуулийн дотуур байрын барилга, 100 ор /Баян-Өлгий, Сагсай сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 330.000.000 /гурван зуун сая/ төгрөгөөс доошгүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудад тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга, хот байгуулалтын яам: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/, 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт (Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9).
Тендерийн хамт 9800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 04-р сарын 13 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04-р сарын 13 -ний өдрийн,
11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 "Агайын" ХХК Багц 1 989,938,092₮
2 "Лана" ХХК Багц 1 979,280,324₮
3 "Көркем" ХХК Багц 1 979,831,258₮
4 "Жол" ХХК Багц 1 952,647,911₮
5 "Көшелик" ХХК Багц 1 977,093,016₮
6 Буянтын боргио ХХК Багц 1 938,894,000₮
7 "Монстрой Эра" ХХК Багц 1 972,000,000₮
8 "Цагаанбөлбөө" ХХК Багц 1 961,369,000₮
9 "Толхын Ойл" ХХК Багц 1 955,497,545₮
© Худалдан авах ажиллагааны газар 2013.