Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн тэргүүн нартай хийсэн зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ч.Жаргалан, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ж.Жаргалсайхан,  Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн дарга  Д.Лхамсүрэн,   ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуу, Хууль, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Буяннэмэх,  мэргэжилтэн Д.Номингэрэл нар тус тус оролцлоо.

Тухайн зөвлөгөөний үеэр Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Батхишиг, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа  элчин сайд Батсайхан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа элчин сайд Тулга нартай ажил хэргийн уулзалт хийлээ.