cover

Тендерийн урилга

Огноо: 2015-03-13
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-04-13
Тендер шалгаруулалтын нэр: Аймаг, сумын эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагуудын их засвар /улсын хэмжээнд/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/XYI.1.2.4

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Аймаг, сумын эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагуудын их засвар /улсын хэмжээнд/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

  • Багц 1 - "Сумын эрүүл мэндийн төв (Дундговь Өндөршил)" XVI.1.2.4-1 1410000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
  • Багц 2 - “Сумын эрүүл мэндийн төв /Завхан, Цагаанчулуут/.ХААГ-2015/XYI.1.2.4-2”, 2110000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
  • Багц 3 - “Сумын эрүүл мэндийн төв /Увс, Зүүнхангай/.ХААГ-2015/XYI.1.2.4-3” 942000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: 1. Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна,
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна,
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 3. Сүүлийн 3 буюу 2012, 2013, 2014 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй төсөвт өртөгтэй ажлыг үндсэн гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн байна,
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: - 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, - 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл) - 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, - 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт (хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9)

Тендерийг 2015 оны 04-р сарын 13 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04-р сарын 13 -ний өдрийн,
10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
© Худалдан авах ажиллагааны газар 2013.