Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар “Ард түмэн Та-Хаан” Нийслэлийн Хэрэглэгчийн Форумыг Хан-Уул, Чингэлтэй, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Баянгол дүүрэгт, 11 дүгээр сарын 05-09 өдрүүдэд, Үндэсний Форумыг 11 сарын 09 нд Төрийн ордонд зохион  байгуулж иргэд, хэрэглэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Үндэсний Форумаас гарсан иргэдийн санал, хүсэлтийг үндэслэн Форумын үр дүнгийн баримт бичгийг гаргаж форумд оролцсон 6 агентлагт холбогдох арга хэмжээ, ажил хийхийг Шадар сайдын зүгээс санууллаа.

  • asd
  • asd
  • asd